2026 оны 7-р сар
Арга хэмжээ
Өдөр сонгоно уу
Календариас өдөр дарж сонгоно уу.
Мэдээ мэдээлэл
Манай байгууллагын сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд
Ази, Далайн бүсийн Үл эвдэх сорилын холбоо (APFNDT)-ны 17-р бага хурал
Ази, Далайн бүсийн Үл эвдэх сорилын холбоо (APFNDT)-ны 17-р бага хурал 2026 оны 5-р сарын 11-15-ны өдрүүдэд АНУ-ын Хонолулу хотод боллоо. Хуралд Ази, Далайн бүсийн Үл эвдэх сорилын холбоо (APFNDT)-ны гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд ҮЭСМН-ийн 3 хүний төлөөлөл оролцов. Мөн үл эвдэх сорилын дэвшилтэт технологийн үзэсгэлэн болон үл эвдэх сорилын эрдэм шиэжилгээний салбар хурлуудад оролцож танилцав.
Давтан итгэмжлэл
MNS ISO/IEC 17024:2014 “Тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартаар “Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг” ТББ-ын Ажилтны баталгаажуулалтын байгууллага итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангаж, 2030 оны 4 сарын 30 хүртэл 5 дахь удаа давтан итгэмжлэгдлээ.
Монголын Үл Эвдэх Сорилтын Нийгэмлэг: Аюулгүй байдал ба чанарын баталгааг шинэ түвшинд хүргэнэ
Монголын Үл Эвдэх Сорилтын Нийгэмлэг нь үйлдвэрлэл, барилга, уул уурхай болон эрчим хүчний салбаруудад материалын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор үл эвдэх сорилтын технологи, мэдлэгийг хөгжүүлж, салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн ажиллаж байна.
