Олон улсын баталгаажуулалтаа эхлүүлэхэд бэлэн үү?Өргөдөл гаргах
MSNDT Logo

Бидний тухай

Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг (ҮЭСМН) ТББ нь 1999 онд үүсгэн байгуулагдсан. ҮЭСМН нь 1999 оноос хойш үл эвдэх сорилын инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг.

2012 онд MNS ISO/IEC 17024:2014, Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага" стандартаар анхны үл эвдэх сорилын ажилтны баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлбар

Монголын Үл Эвдэх Сорилтын Нийгэмлэг (MSNDT) нь үл эвдэх сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Бид салбарын хөгжлийг дэмжих, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилладаг.

Манай үйл ажиллагаа нь сургалт, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ, болон салбарын стандартын боловсруулалт зэрэг өргөн хүрээг хамардаг. Бид олон улсын NDT байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн жишигт хүргэхийг зорьдог.

MSNDT нь ISO 9712 стандартын дагуу баталгаажуулалт явуулах эрхтэй цорын ганц байгууллага бөгөөд 25 гаруй жилийн туршлагатайгаар салбартаа тэргүүлж байна.

ҮЭС-ын ажилтны баталгаажуулалтыг дараах төрлүүдээр явуулж байна. Үүнд

Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

Бүлтгэр Түмэндэмбэрэл

Бүлтгэрийн
Түмэндэмбэрэл

ҮЭСМН-ийн үүсгэн байгуулагч, доктор(Ph.D.), профессор

Эрхэм ноёд хатагтай нар аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэх ялдамд нийгэмлэгийнхээ хөгжлийн хүрсэн түвшинг цухас дурдъя. Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг (ҮЭСМН) нь 1999 оны 4 сарын 23-ны өдрийн санаачлагч 20 хүн оролцсон хурлаар, нийгэмд үйлчлэх ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагын статустай байгуулагдаж хоёр арван жилийг ардаа орхижээ. Аж үйлдвэр дэх чанарын шалгалтын энэ технологийн хөгжлийг олон улсын жишигт хүргэхэд дөхөм байлгах, энэ зорилгод мэргэжилтэн, инженерүүдийн хүч боломж, оюуны нөөцийг дайчлан зохион байгуулах, ажилтны боловсрол, мэргэшлийн олон улсын түвшинд хүрсэн тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьж ажиллаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд ҮЭС-ийн радиографи, хэт авиа, шингэн нэвчүүлэх, соронзон, цахилгаан соронзон болон бусад аргуудад холбогдох 40 шахам олон улсын стандартыг үндэсний стандарт болгон эрчим хүч, нисэх, төмөр зам, барилгын салбарууд дахь хэрэглээг стандартчилж үл эвдэх шалгалтын ажил олон улсын стандартын түвшинд хийгдэх нөхцөл бүрдүүллээ. Үүнд "ISO 9712-Үл эвдэх сорил - Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт" стандартыг бүрэн нэвтрүүлсэн явдал маш чухал түлхэц болсон ба тус нийгэмлэг 2012 оноос улсдаа анхны ажилтны баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар ажиллаж байна. Өнөөдөр МИАТ ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, ДЦС-4 ТӨХК-ны Метал судлал гагнуурын лаборатори, Lynux LLC, DTU LLC, NDT&D LLC, Металл Тест ХХК зэрэг төрийн өмчит болон хувийн өмчит байгууллага компанид ҮЭС-ийн бизнес ба сургалт олон улсын стандартын түвшинд явагдаж байна.

Энэ амжилтад хүрэхэд анхны тэргүүнээр 2006 он хүртэл ажиллаж байсан Ж.Ганзоригийн (Цөмийн энергийн комиссын дэд дарга асан) мэргэн удирдлага, ШУТИС-ийн Инженер-физикийн ангийг энэ мэргэжлээр төгссөн анхны үндэсний мэргэжилтнүүдийн дэмжлэг оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байсныг бахархан дурсахад таатай байна. Монгол улсад аж үйлдвэрийн аль ч салбар, түүний дотор атомын эрчим хүчний үйлдвэр баригдсан ч үндэсний мэргэжилтнүүд бүтээн байгуулалтад гар бие оролцож улс орны хөгжүүлэхэд бэлэн байна.

Тэргүүний мэндчилгээ

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

Дашбалжиннямын
Түмэн-Өлзий

ҮЭСМН-ийн үүсгэн байгуулагч, доктор(Ph.D.), профессор

Үл эвдэх сорилын инженер техникийн ажилтан болон аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол улсад үл эвдэх сорилын инженер техникийн ажилтан бэлтгэх зорилгоор ШУТИС-ийн доктор профессор Б.Түмэндэмбэрэлийн санаачлагаар 1999 онд үүсгэн байгуулагдсан. 2012 оноос үл эвдэх сорилтын ажилтны баталгаажуулалтын байгууллага болон итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Миний бие 2022 оноос эхлэн ҮЭСМН-ийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Бид бэлтгэн гаргаж байгаа үл эвдэх сорилтын инженер техникийн ажилтаны чадварыг дээшлүүлэх, чанараа сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх тавин ажиллаж байна. Нийт хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг ахуйн нэгж байгууллага болон үл эвдэх сорилын чиглэлээр ажилладаг инженер техникийн ажилтан та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
ҮЭСМН-ийн тэргүүн Д.Түмэн-Өлзий

Нийгэмлэгийн удирдлагын багийн мэдээлэл

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

/Тэргүүн/

Украйн улсын Киевын Олон Улсын Иргэний Нисэхийн Их сургууль, ашиглалтын инженер мэргэжилтэй.

Бүдширийн Батмөнх

Бүдширийн Батмөнх

/Удирдах зөвлөлийн дарга/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр. Монгол улсын зөвлөх инженер.

Цэрэнсангийн Байгальмаа

/Сургалтын төвийн захирал/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/

Цэгмидийн Болорцэцэг

/АББ-ын мэргэжилтэн/

ШУТИС, Инженер физик-Метал судлалын технологич инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр.

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

/Тэргүүн/

Украйн улсын Киевын Олон Улсын Иргэний Нисэхийн Их сургууль, ашиглалтын инженер мэргэжилтэй.

Бүдширийн Батмөнх

Бүдширийн Батмөнх

/Удирдах зөвлөлийн дарга/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр. Монгол улсын зөвлөх инженер.

Цэрэнсангийн Байгальмаа

/Сургалтын төвийн захирал/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/

Цэгмидийн Болорцэцэг

/АББ-ын мэргэжилтэн/

ШУТИС, Инженер физик-Метал судлалын технологич инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр.

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

Дашбалжиннямын Түмэн-Өлзий

/Тэргүүн/

Украйн улсын Киевын Олон Улсын Иргэний Нисэхийн Их сургууль, ашиглалтын инженер мэргэжилтэй.

Бүдширийн Батмөнх

Бүдширийн Батмөнх

/Удирдах зөвлөлийн дарга/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр. Монгол улсын зөвлөх инженер.

Цэрэнсангийн Байгальмаа

/Сургалтын төвийн захирал/

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/

Цэгмидийн Болорцэцэг

/АББ-ын мэргэжилтэн/

ШУТИС, Инженер физик-Метал судлалын технологич инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр.

Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийн жагсаалт

Цэндхүүгийн Адьяасүрэн

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй.

Отгонбаатарын Мөнхтөгс

ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй.

Төмөртогоогийн Мөнхцэцэг

Иркутскийн зам харилцааны дээд сургууль, вагоны инженер механикч мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/.

Байгууллагын түүх

1992–1994

1992 онд Политехникийн дээд сургуулийн Физикийн тэнхимд ОУАЭА–ын техникийн хамтын ажиллагааны тусламжийн “MON/8/003-гамма радиографийн сургалт” төсөл хэрэгжин 1994 онд ISO 9712:1992 стандартаар радиографийн аргаар 1-р түвшинд сургалт явуулсан. Улмаар “Үл эвдэх сорилт – Ажилтныг мэргэшүүлэх ба мэргэжлийн зэрэг олгох тогтолцоо”- Улсын стандарт УСТ 4248-94:1994 стандартын дагуу үйл ажиллагаа явагдаж үйлдвэрийн радиографи төдийгүй бусад аргуудыг хэрэглэж байгаа үйлдвэр, байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлсэн.

1998–2007

ОУАЭА-ийн зөвлөмжөөр стандартын хэрэгжилтийг зохион байгуулах үндэсний байгууллага болон ҮЭСМН-ийг 1999 онд “Үл эвдэх сорилт” төслийн үндэсний зохицуулагч Б.Түмэндэмбэрэл санаачлан гишүүнчлэлийн асуудлыг зохион байгуулан үүсгэн байгуулж байв.

1999-2007 онд “Үл эвдэх сорилт – Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” MNS ISO 4859-99 (ISO 9712:1999) стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, 1998 онд Ази номхон далайн бүсийн радиографийн сорилтын 2-р түвшний үндэсний сургалт зохион байгуулан явуулж 17 инженерийг мэргэшүүлэн бэлдэж байв.

2002

2002 онд  радиографийн аргын 3-р түвшин, хэт авианы аргын 2-р түвшний үндэсний сургалтуудыг анх удаа зохион байгуулан явуулж байлаа.

2007-2011

2007-2011 онуудад MNS ISO 9712-2007 Үл эвдэх сорилт – Үл эвдэх сорилтыг хязгаарлагдмал ашиглах ажилтны мэргэшүүлэлт, MNS ISO 20807-2007 гэсэн хоёр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж ҮЭСМН нь бие даан ажилтны баталгаажуулалтын байгууллагын үүргийг гүйцэтгэж эхэлсэн.

2011 оны 11 сард ОУАЭА-ийн АНДБ-ийн гэрээний “Үл эвдэх сорилт” төслийн шугамаар олон улсын экспертийг урин ирүүлж радиографийн 3-р түвшний хичээл заах, шалгалт авах мэргэжилтэнүүдээс шалгалт авч ажилтны баталгаажуулалтын үндэсний хэмжээний байгууллага болон ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Тус ондоо “Үл эвдэх сорилт. ҮЭС-ын ажилтан бэлтгэх сургалтын байгууллагын удирдамж” MNS ISO/TR 25108:2023 стандарт хэрэгжүүлж эхэлсэн.

2011-2026

ҮЭСМН нь MNS ISO/IEC 17024:2014 “Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартаар 2012 онд итгэмжлэгдэж ISO 9712:2021 “Үл эвдэх сорилт-Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартын дагуу үл эвдэх сорилтын ажилтны баталгаажуулалтын байгууллагаар 5-н удаа итгэмжлэгдэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дараахь байгууллагуудын гишүүнчлэлтэй бөгөөд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Хамтын ажиллагаа

Гадаад хамтын ажиллагаа

1994
IAEA/R
IAEA/RCA & ICNDTОлон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)
2009
RSNDT&
RSNDT&DОХУ-ын үл эвдэх сорилын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг
2018
KSNDTБНСУ-ын үл эвдэх сорилын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг
2019
APFNDTАзи, номхон далайн бүсийн үл эвдэх сорилын хорооны жинхэнэ гишүүн
2019
ICNDT
ICNDTОлон улсын үл эвдэх сорилын хорооны гишүүн
2023
SSNDT
SSNDTСингапур улсын үл эвдэх сорилын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг

Дотоод хамтын ажиллагаа

2022
ШУТИС
ШУТИС ХШУСШинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
2023
Хасу
Хасу Мегаватт ХХКХамтран ажиллах санамж бичиг
2024
ДЦС-4
ДЦС-4 ТӨХКХамтран ажиллах санамж бичиг
2025
Монго
Монголын бетоны холбоо ТББХамтран ажиллах санамж бичиг
2025
Монго
Монголиан транс ложистик ХХКХамтран ажиллах санамж бичиг