Ази, Далайн бүсийн Үл эвдэх сорилын холбоо (APFNDT)-ны 17-р бага хурал 2026 оны 5-р сарын 11-15-ны өдрүүдэд АНУ-ын Хонолулу хотод боллоо. Хуралд Ази, Далайн бүсийн Үл эвдэх сорилын холбоо (APFNDT)-ны гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд ҮЭСМН-ийн 3 хүний төлөөлөл оролцов. Мөн үл эвдэх сорилын дэвшилтэт технологийн үзэсгэлэн болон үл эвдэх сорилын эрдэм шиэжилгээний салбар хурлуудад оролцож танилцав.
APFNDT-ын хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
- 2025 оны жилийн санхүүгийн тайлан
- 2026 оны ажлын явц, хийгдсэн өөрчлөлтүүд
- 2027 оны төлөвлөгөө
- Дараагийн бага хурлын товууд, хурал зохион байгуулах улсуудын нэр дэвшилт
Ажлын хэсгүүдийг APFNDT-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тодорхойлж хамрах хүрээ, арга зүйд үндэслэн байгуулсан.
Ажлын хэсгүүдийн жагсаалтыг, түүний дотор NDE 4.0-д зориулсан TG 7-ажлын хэсгийг нэмэлтээр байгуулсан. Үүнд:
Task Group 1 – Membership-гишүүнчлэл (Mr. Kevin Smith, Host Society: ASNT, USA)
Task Group 2 – Journal-Сэтгүүл (Prof. Jung- Ryul Lee, Host Society: KSNT, Korea)
Task Group 3 – Communication-харилцаа холбоо (Mr. Shohei Ooka, Host Society: JSNDI, Japan)
Task Group 4 - Education and Training- Боловсрол, сургалт (Dr. B. Venkatraman, Host Society: ISNT, India)
Task Group 5 - Certification and Qualification- Гэрчилгээ, мэргэшүүлэлт (Mr. Paul Grosser, Host Society: AINDT, Australia)
Task Group 6 - Standard –Стандарт (Dr. Makoto Ochiai, Host Society: JSNDI, Japan)
Task Group 7 - NDE 4.0 (Mr. Neal Couture, Host Society: ASNT, USA)
