Монголын Үл Эвдэх Сорилын Нийгэмлэг (MSNDT) нь үйлдвэрлэл, барилга байгууламж, дэд бүтэц болон уул уурхайн салбарт материал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах зорилготойгоор үл эвдэх сорилын (NDT) арга, технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
Тус нийгэмлэг нь мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, гэрчилгээжүүлэлт, семинар зохион байгуулахын зэрэгцээ олон улсын стандарт, туршлагыг Монгол Улсад нутагшуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажилладаг.
