Түүхэн замнал

1994 он: Политехникийн дээд сургуульд (хуучин нэр) Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн техникийн тусламжийн “Гамма радиографийн сургалт” төсөл хэрэгжин үйлдвэрийн радиографийн лаборатори байгуулагдав.

1997 он: Анхны мэргэжлийн 14 инженер ТИС-ийн Инженер-физикийн бакалаврын хөтөлбөрийн хүрээнд төгсөн гарав.

1997-2000 он: ДЦС-3 дээр хэрэгжиж байсан өндөр даралтын зуухны шинэчлэлийн төслийн гамма ба рентген радиографийн шалгалтын ажлыг олон улсын ASME Sec.5 стандартын дагуу үндэсний мэргэжилнүүд амжилттай бие даан гүйцэтгэж ҮЭС-ын технологийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн юм.

1998 он: ОУАЭА-ийн Ази номхон далайн бүсийн гэрээнд Монгол улс 1993 онд нэгдэн орчны дүнд түүний “Үл эвдэх сорил” дэд төслийн шугамаар радиографийн шалгалтын II түвшний үндэсний сургалтыг зөвлөх мэргэжилтэн Г.Сингх зохион байгуулж 26 инженер оролцсоноос 17 нь анхын II түвшний сертификат гардав.

1999 он: Ашгийн төлөө бус, нийгэмд үйлчлэх ТББ “Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг” үүсгэн байгуулагдав. Санаачлагч нь Б.Түмэндэмбэрэл, дэмжсэн байгууллагууд нь Цөмийн энергийн комисс, СХЗ үндэсний төв, техникийн их сургууль

2002: “Үл эвдэх сорил” дэд төслийн шугамаар радиографийн шалгалтын III түвшний үндэсний сургалт зохион байгуулагдсанаар эрчим хүч, нисэх болон бусад салбарт “ИСО 9712, Үл эвдэх сорилт – Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартыг хэрэгжүүлэн ажиллах үндэсний мэргэжлийн боловсон хүчний цөм бүрэлдэн буй болсон билээ.

2012 он: ҮЭСМН нь дэд бүтцийн эрчим хүч, нисэх, төмөр зам, барилга, уул уурхайн салбаруудын үл эвдэх сорилтын олон нийтэд бүрэн танигдсан ТББ болтлоо хөгжиж, улсдаа анхны ажилтны баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна. 500 шахам инженер мэргэшүүлэх сургалт, ажилтны баталгаажуулалтад хамрагдсан байна.

2014 он: Мөн инженерүүүдэд ҮЭС-ын боловсрол олгох ажил 1993 оноос явагдаж хэдэн арван бакалавр, 10 шахам магистр энэ мэргэжлийн чилэлээр диплом хамгаалсны дээр анхны техникийн ухааны докторын зэргийг 1 хүн механик инженерийн чиглэлээр 2014 онд хамгаалав.

2018 оны байдлаар: Тус нийгэмлэг болон ШУТИС-ын үл эвдэх сорилын судалгааны төвөөс санаачлан манай улсын дэд бүтцийн салбаруудад хэрэглэгдэж байгаа ҮЭС-ын хэт авиа, радиографи, хуйларсан гүйдэл, шингэн нэвчүүлэх болон соронзон сорилтын аргуудад хамаарах олон улсын ИСО стандартын 40 гаруй стандартын нэгжийг үндэсний болгож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

 

ОДОО БИД ЮУ ЧАДАХ ВЭ?

I. Металын ҮЭС-ын хэт авиа, радиографи, хуйларсан гүйдэл, шингэн нэвчүүлэх болон соронзон сорилтын аргууд, гадна үзлэг сорилтоор MNS ISO 9712 стандартын бүх түвшинд, бетоны ҮЭС-оор мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, улмаар ажилтны баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхэлж чадна.

II. Метал ба метал биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги, хийц байгууламжид үл эвдэх сорилт, шалгалт, үзлэг оношлогооны үйл ажиллагааг стандартчилах, уул ажлыг гүйцэтгэж байгаа ажилтан, лаборатори, нэгжийн үйл ажиллагааг олон улсын түгээмэл стандартын дагуу явагдахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

III. Үйлдвэрийн хариуцлагатай объект, инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах, найдваржилтыг дээшлүүлэх, ашиглалтын нөөцийг үнэлэх, улмаар эдэлгээний хугацааг сургахад тустай ҮЭС-ийн шинэ технологийг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

IV. ҮЭС-ийн салбарт олон улсын түвшинд Олон улсын ҮЭС-ын хороо (ICNDT)-нд 2000 оноос, Ази номхон далайн ҮЭС-ын холбоо (APFNDT)-нд 2013 оноос тус тус гишүүнээр элсэн ба гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж чадна.

V. ОХУ-ын ҮЭШ ба Техникийн оношлогооны оросын нийгэмлэг (РОНКТД) ба Япон улсын ҮЭШ (JSNDI)-ын Японы нийгэмлэгтэй хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж чадна.

ТЭРГҮҮН Б.Түмэндэмбэрэл,
Доктор(Ph.D.), дэд профессор
(NDT Level III at RT and MT)