Үл эвдэх сорилын ажил үйлчилгээ үеэс үед үйлдвэрийн хөгжлийг даган тасралтгүй хөгжиж үүргээ амжилттай гүйцэтгэж байхын тулд нийгэмлэгийн удирдлага ба гишүүний цаг үе, нөхцөл байдлаас хамааралгүй хадгалж байх үнэт зүйлсэд мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн ёс зүй, шударга байдал зэрэг хувь хүний мөн чанартай холбоотой субьектив, байгууллагын нэр хүндээ хадгалах чанарын удирдлагын зөв тогтолцоо, шалгалтын тест ба сорьцын сан зэрэг объектив зүйлс багтана.